COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн нэр хүндтэй ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ

2020 оны 2 сарын 14

Arslan.mn

Дэлхийн олон орны иргэд оролцсон ерөнхийлөгч нарын талаар санал асуулгыг олон улсын “Галлуп” байгууллага явуулжээ. Энэ үеэр Доналд Трампыг олонд танигдсан ерөнхийлөгчөөр нэрлэсэн бол Владимир Путиныг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн нэр алдар нь өөрчлөгдөөгүй ганц улстөрч гэв. Олон улсын энэ байгууллагаас  олны танил, алдартай улстөрчийг тодруулах зорилгоор 46 оронд хийсэн судалгаанд 50 мянга гаруй хүн хамрагджээ. 

Судалгаагаар Владимир Путин 84,  Доналд Трамп 89 оноо авснаар олны танил ерөнхийлөгчийн байр сууриа хадгалсаар байгаа аж.

Тэднээс 77 оноогоор Германы канцлер Ангела Меркель, пап лам Франциско 76, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон 73 оноогоор шилдэг таван улстөрчид багтсан байна. Харин олны танил биш улстөрчөөр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару, Ираны ерөнхийлөгч Хасан Рохани нарыг нэрлэжээ. Харин Владимир Путины нэр хүндийг олон оронд өндрөөр үнэлдэг байна. Тухайлбал, Казахстанд түүний нэр хүнд 86 хувь, Серб 85, Армен 80 хувь байна. Харин Иордан, Финланд, Өмнөд Солонгост сөргөөр үнэлдэг гэж судалгаагаар гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.14  БААСАН  № 32 (6257)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613729
2 эможи

Зочин
2020-02-14 12:15
keyboard_arrow_up