COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусний улмаас нас барсан хүний тоо 724 хүрчээ

2020 оны 2 сарын 08

Arslan.mn

2020.02.08-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 34,956
Нас барсан хүний тоо: 724
Эдгэсэн хүний тоо: 2,355

Хятад улсад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар  724 хүрчээ.

Үндэсний Эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, баасан гарагт коронавирусний халдварын 3399 шинэ тохиолдол бүртгэгдэж, 86 хүн нас баржээ. Ингэснээр Хятадад уушгины хатгалгаа туссан хүний тоо 34956 хүрсэн байна. 

Баасан гарагийн оройн байдлаар нас барсан хүмүүсийн

  • 81 нь Хубэй мужид,
  • 2 нь Хэйлунжянд  
  • Бээжин, Хэнань, Ганьсуд тус тус 1 хүн нас баржээ.

Мөн тухайн өдөрт 510 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан нийт хүний тоо 2050 хүрчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613514
0 эможи

Зочин
2020-02-08 22:48
keyboard_arrow_up