COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Уханиас ниссэн Туркийн нисэх онгоц Улаанбаатарт түр газарджээ

2020 оны 2 сарын 02

Arslan.mn

Коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос иргэдээ шилжүүлж явсан Туркийн нисэх онгоц Улаанбаатарт түр газарджээ.

Тодруулбал,  Нисэх онгоц Бямба гарагийн 15:00 цагт Монгол улсын нийслэл Улаанбаатарт шатахуун цэнэглэх зорилгоор түр газардаж, нэг цаг орчим болсны дараа ниссэн тухай Туркийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Ийнхүү шинэ коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Ухань хотоос Турк улс иргэдээ нүүлгэн шилжүүлжээ.

Туркийн зэвсэгт хүчний ачаа тээврийн нисэх онгоц өчигдөр Ухань хотоос 42 хүн тээвэрлэж Анкарад хүргэсэн байна. Тэдгээрийн 32 нь Туркийн иргэд байсан бол үлдсэн 10 нь Азербайжан, Албани, Гүржийн иргэд байжээ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
613250
7 эможи

Erdogan
2020-02-02 15:38
Hun hulgailaad yvchiv aa
Зочин
2020-02-02 13:26
keyboard_arrow_up