COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хятадад коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 304-д хүрчээ

2020 оны 2 сарын 02

Arslan.mn

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний нийт тоо 14 мянга 380-д хүрч, 304 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд дурджээ.

Нэг өдрийн өмнө 11 мянга 791 хүн халдвар авч, 259 хүн нас барсан гэж албан ёсоор мэдээлж байв.

“Хоёрдугаар сарын 1-ний шөнө дундын байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан 14 мянга 380 тохиолдол батлагдсан. Үүнээс 2110 хүний биеийн байдал хүнд байгаа бол 304 хүн нас барж, 328 хүн эмнэлгээс гарсан” гэж мэдээлэлд дурджээ.

Сүүлийн нэг өдөр халдварын 2590 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс тусдаа Хонконгт 14, Макаод 7, Тайваньд 10 тохиолдол илэрсэн байна.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвар авсан байж болзошгүй 190 мянга 544 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдтэй маш ойрхноос харьцсан 137.6 мянга орчим хүн хяналтад байгаа аж.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613246
3 эможи

Зочин
2020-02-02 13:25
зочин
2020-02-02 12:44
Удахгүй дийлэхээ боливол хоттой нь бөмбөгдөх юм байхдаа
keyboard_arrow_up