COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ

2020 оны 1 сарын 25

Грекийн Засгийн газрын цахим хуудас өнгөрсөн пүрэв гарагийн орой кибер халдлагад өртжээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Стелиос Пецас мэдэгдсэн байна.

"Кибер халдлага зарим цахим хуудасны үйл ажиллагаанд доголдол үүсэхэд хүргэсэн хэдий ч бид даруй арга хэмжээ авч, мэргэжилтнүүд хэвийн ажиллгааг нь сэргээж чадсан” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Naftemporiki” сонины мэдээлснээр,  кибер халдлагын улмаас Гадаад хэргийн яам, Тэнгисийн флот, арлын бодлогын яам, Дотоод хэргийн яам, Ерөнхий сайдын болон бусад цахим хуудасны үйл ажиллагаа зогссон байна. Үүний өмнө буюу 1 дүгээр сарын 17-нд Туркийн хакерын бүлэг Грекийн Үндэсний тагнуулын алба, Гадаад хэргийн яам, парламент, Сангийн яам, Афины биржийн цахим хуудсуудад кибер халдлага үйлдсэн хэрэг гарсан байна. Халдлагын улмаас эдгээр цахим хуудасны хэвийн ажиллагаа нэг цаг орчим саатжээ. Дараагийн өдөр нь Грекийн “Anonymous Greece” хакерын бүлэг Туркийн Засгийн газрын цахим хуудсанд хариу кибер халдлага үйлдсэн байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612971
0 эможи

Зочин
2020-01-25 18:57
Зочин
2020-01-25 14:13
keyboard_arrow_up