COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно

админ
2020 оны 1 сарын 25

Туркийн Истанбул хотоор дайруулан далайн хоолой байгуулах мега төслийг хэрэгжүүлснээр өдөрт 185 хөлөг онгоцыг аюулгүй зорчуулах боломжоор хангах бөгөөд үүнийг Босфорын хоолойтой харьцуулахад /118-125/ илүү хүчин чадалтай усан зам болох юм гэж Туркийн Тээврийн сайд Кахит Турхан мэдэгджээ.

“Исталбулын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос жилд 1 тэрбум ам.долларын орлого олно. 2035 он гэхэд тус хоолойгоор 50 мянган хөлөг онгоц нэвтрэх бол 2050 онд 70 мянга, 2070 онд 80 мянган хөлөг онгоц болон нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Дамжин өнгөрөх 50 мянган хөлөг онгоцноос 5 тэрбум ам.долларын ашиг орлого олно” гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн тэрбээр уг мега төслийн зорилго нь Босфорын хоолойгоос гурав дахин их багтаамжтай шинэ усан зам бий болгох явдал юм гэдгийг цохон тэмдэглэв.

Үүний зэрэгцээ Босфорын хоолой нь далайн тээврийн хамгийн эрсдэлтэй гарцуудын нэг болсноос гадна худалдааны хэмжээ нэмэгдэхийн хэрээр зэргэлдээх иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө учруулж байгааг тэрбээр дурдав. Сүүлийн таван жилийн хугацаанд жилд дунджаар 42 мянга 258 хөлөг онгоц тус хоолойгоор дамжин өнгөрсөн бөгөөд зарим үед 50 мянгаас давдаг ажээ.

"Хэрэв Истанбулын хоолойн бүтээн байгуулалтын ажлыг 2020 оноос эхлүүлбэл 2025-2026 онд дуусна. Уг төслийн дэд бүтцийн ажлыг оролцуулаад төслийн өртөг нь 15 тэрбум ам.доллар болох бол зөвхөн хоолойн барилгын ажилд 10 тэрбум ам.долларыг зарцуулна" гэж тэрбээр мэдэгджээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612969
0 эможи

Зочин
2020-01-25 18:57
Зочин
2020-01-25 14:12
keyboard_arrow_up