COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д коронавирусний халдварын хоёр дахь тохиолдол илэрчээ

2020 оны 1 сарын 24

Arslan.mnШинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний хоёр дахь тохиолдол БНСУ-д бүртгэгджээ. Энэ тухай Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.

БНХАУ-аас Сөүл хотын Кимпо нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн 55 настай БНСУ-ын иргэн коронавирусний халдвардэгдэж эхэлсэн Ухань хотод зорчжээ. Одоогоор өвчтөнийг тусгаарлан, эмчилгээ хийж байна.

БНСУ-д энэ өвчний анхны тохиолдол илэрсэн нь өнгөрсөн даваа гарагт баттай болсон юм. Тухайн үед Ухань хотод зорчсоны дараа Инчоны нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын иргэнийг коронавирусээр халдварласан болохыг илрүүлсэн юм.

“2019-nCoV” шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан тохиолдол БНХАУ-д 849 болтлоо нэмэгдээд байгаа юм. Халдварын улмаас 26 хүн нас баржээ.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612951
3 эможи

Зочин
2020-01-24 13:58
Зочин
2020-01-24 13:49
keyboard_arrow_up