COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Макаод коронавирус бүртгэгдсэний улмаас Цагаан сарын арга хэмжээг цуцална

2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 471 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид лхагва гарагт мэдээлжээ.

Мөн уг вирусний халдварын тохиолдол Тайланд, Япон, БНСУ, Хонконг, Макао, АНУ-д бүртгэгдсэн бол Мексик, Австралид сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн байна. 

Тэгвэл Макаод Цагаан сарын баярын нийтийн хамарсан арга хэмжээг цуцалж байгаагаа мэдэгдсэнийг Влүүмбэрг мэдээллээ. Одоогоор тус мужид нэг өвчтөн бүртгэгдээд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Тусгай хороо онц байдал зарлах чиглэлээр хуралдсан ч хараахан эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612889
1 эможи

Зочин
2020-01-23 13:15
keyboard_arrow_up