COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ирак дахь АНУ-ын хэд хэдэн байгууламжид пуужингийн цохилт өгчээ

2020 оны 1 сарын 08

Arslan.mn

АНУ-ын цэргүүдийн байрлаж буй Ирак дахь хоёр агаарын баазад баллистик пуужингаар цохилт өгч эхэллээ. Пентагоноос мэдээлснээр хоёр дараалсан цохилтоор 20 гаруй пуужингаар харвасан ба Ирак дахь Ирбил болон Аль-Асад дахь баазууд өртжээ.

Энэ нь Ираны тусгай хүчний генерал Касем Сулейманиг өнгөрсөн Баасан гаригт хөнөөсний хариу цохилт гэж Тегераны төв телевиз мэдээлжээ.

Одоогийн байдлаар хохирлын мэдээлэл гараагүй байна. АНУ-ын 5000 орчим цэрэг Иракт байрладаг.

“Press TV” телевизийн мэдээлснээр, “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсний хариуд Айн аль-Асад агаарын баазад пуужингийн цохилт өгсөн хэмээн Лалын хувьсгалыг хамгаалах корпус мэдэгдсэн аж. 

Эх сурвалж: BBC.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
612395
2 эможи

Зочин
2020-01-08 22:07
Зочин
2020-01-08 15:41
keyboard_arrow_up