COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн улс орнууд ШИНЭ ОНОО хэрхэн угтсан бэ?

2020 оны 1 сарын 02

Arslan.mn

Дэлхий даяар 2019 оныг үдэж, шинэ итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллээр дүүрэн шинэ оноо угтан авлаа. 2020 оныг дэлхийн өнцөг булан бүрт хэрхэн угтсаныг ВВС агентлаг гэрэл зургаар үзүүлжээ.

Дубай: Бурж-Халифын гэрлийн шоу

Arslan.mn

Өнгөрсөн онд 828  метр өндөр уг барилгын хажуу талаас улаан өнгийн салют буудуулсан. Энэ жил ч мөн шинэ жилийн шөнө гайхалтай салют буудуулж, усан оргилуур хөгжмийн аязанд "бүжиж"  бүх зүйл уламжлалын дагуу болжээ.

Arslan.mn

Мумбайд “Энэтхэгийн хаалга” хэмээх асар том хаалганы ард салют буудуулжээ. 

Шотландын нийслэл хотод уламжлалт галт бамбартай жагсаал гар гараа барилцан биенээ угтаж буй хоёр найзын дүрсийг бүтээснээр дуусжээ.

ОХУ-ын нийслэл Москва хотноо шинэ жилийн шөнө цасгүй байв.  Москвагийн ихэнх цэцэрлэгт хүрээлэнд баярын шөнө концерт тоглож, Улаан талбайд театрчилсан шоу зохион байгуулсан байна.

Австралид ойн түймэр гарсны улмаас нийслэл хотод тэмдэглэх баярыг цуцлахыг хүсжээ. Мягмар гарагт Шинэ Өмнөд Уэльс мужийн Корбарго хотын гол гудамж түймэрт автсан байна. Ийм үед баяр тэмдэглэх нь зохисгүй бөгөөд үүнд зарцуулах мөнгөө түймэрт өртөгсдөд эсвэл гал сөнөөгчдийн хэрэгцээнд хандивлах нь дээр гэж шүүмжлэгчид мэдэгджээ. 

Тиймээс австраличууд баяраа тэмдэглэж, алдарт дуурийн театртай Сидней боомтын дээр салют буудуулав.

Хонконг Гринвичийн цагаар оройн дөрвөн цагт 2020 оноо угтжээ. Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн хагас жил үргэлжилж байгаа тус хотод сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа баярын салютыг цуцлахаар шийджээ. Ёслолын буудлагын оронд Коулун буланд гэрлийн шоу зохион байгуулжээ.

 Санта Клаусын хувцас өмссөн "гал сөнөөгч" хэсэг үзэгчдэд галын шоу зохион байгуулав.

Эх сурвалж: bbc.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612209
0 эможи

Зочин
2020-01-02 16:46
Зочин
2020-01-02 13:58
keyboard_arrow_up