COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Японы эргээс Умард Солонгосын ”сүнстэй завь” олджээ

2019 оны 12 сарын 29

Японы гол арлын төвөөс баруун хойд зүгт оршдог Садо арлын эрэгт хүмүүсийн цогцос бүхий завь Баасан гарагт ирсэн байна.

Далайн нөхцөл байдал хүнд байсан тул цагдаа нар Бямба гарагт л завинд хүрч чаджээ.

Завин дээр амьд хүн байгаагүй бөгөөд таван хүний цогцос, хоёр хүний толгой олдсон тухай Японы эрх баригчид мэдээлсэн байна. Цогцоснууд муудаж, араг яс нь хэсэгчлэн ил гарсан байжээ. Үүнээс үзвэл завь далайд удаан хугацаанд хөвсөн бололтой.

Цагдаа нар одоо хоёр толгой нь бусад таван цогцосны хэсэг мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Завийг Умард Солонгосоос ирсэн гэж дүгнэжээ.

 

Умард Солонгосын “сүнстэй завь”-нууд Японы эрэгт ирэх нь сүүлийн жилүүдэд түгээмэл үзэгдэл болоод байгаа. Хоол хүнсний хомсдолд орсон иргэд загас агнахаар муудсан завьтай далайд гарснаас ийм эндэгдэл болдог гэж Японы тал таамаглаж байна.

Хэдэн жилийн өмнө ийм завиар ирсэн хүмүүсийг дүрвэгчид, эсвэл тагнуулууд гэж үздэг байсан бол одоо ар гэрээ тэжээхээр далайн гүн рүү явсан загасчид гэдэг нь тодорхой болоод байгаа.

2017 онд амьд хүмүүстэй загас агнуурын завь Японы эрэгт шидэгдэж байсан ба сүүлд загасчдыг Умард Солонгос руу буцааж байсан юм.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
4
yay an post
1
sad an post
4
ouch an post
1
confuse an post
2
angry an post
612102
13 эможи

Зочин
2019-12-29 14:14
keyboard_arrow_up