COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Дэлхийн мисс 2019“ тэмцээний авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдгийн тоонд багтжээ

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Английн Лондон хотод зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Мисс М.Цэвэлмаа эх орноо төлөөлөн оролцож байгаа.  

Тэрбээр Дэлхийн дахинд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа алдарт The Hu хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлэн, эх орноо шилдэг орнуудын тоонд багтаажээ. Түүний энэхүү үзүүлбэрийг бэлдэхэд The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог ая ашиглах зөвшөөрөл олгон, бүжгийг МУГЖ Ш.Одонтуяа дэглэж, Хөөмийч СТА А.Ундармаа, морин хуурч СТА Буян-Арижих нар хамтран ажиллажээ.

Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байранд, www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймт байна. Тиймээс нийт Монголчууддаа арванхоёрдугаар сарын 14-ныг хүртэл идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна.

www.missworld.com сайтаар санал өгөх заавар:

  1. Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно
  2. Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
  3. Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
  4. Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
  5. Vote товч дээр дарж саналаа өгнө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611329
4 эможи

Зочин
2019-12-07 05:59
keyboard_arrow_up