COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Есөн настай хүү их сургуулийн диплом гардана

2019 оны 11 сарын 30

Arslan.mn

Нидерландын есөн настай, гоц авьяастай хүү дээд боловсролын диплом гардсан хамгийн залуу хүнээр удахгүй тодорно. Лоран Симонс хүү хэдхэн сарын дараа Эйндховены Техникийн их сургуулийг төгсөх ажээ.

Одоогоор дээд боловсрол эзэмшсэн хамгийн залуу хүн нь Майкл Карни хэмээх америк хүү юм. Тэрбээр 10 настайдаа Алабамагийн их сургуулийг дүүргэжээ.  

Лоран Симонс хүү цахилгаан техникийн ангид сурдаг бөгөөд ердөө жилийн өмнө их сургуульд элсэн орсон байна. Тэрбээр дунд болон ахлах ангийн зургаан жилийн хөтөлбөрийг ердөө 1.5 жилийн дотор эзэмшиж, 8 настайдаа дунд боловсролын гэрчилгээ авсан аж. Зуны амралтынхаа дараа их сургуульд сурч эхэлсэн тэрбээр их сургуулийн хөтөлбөрийг ч бас хурдан эзэмшсэн байна.

Статистик, геометр, алгебрыг бүгдийг нь багтаадаг учраас математикийн хичээлд илүү дуртай гэж тэрбээр ярьжээ. Түүний IQ-ийн үзүүлэлт 145 бөгөөд ой тогтоолтын онцгой чадвартай гэнэ.

Ирээдүйд зүрхний мэс засалч болохыг хүсдэг учраас дунд сургуульд сурч байхдаа Амстердамын их сургуулийн анагаах ухааны факультетын дамжааг дүүргэсэн байна. Лоран Симонс хүү хүний насыг уртасгах арга олохыг мөрөөддөгөө ярьжээ. Лораны ээж Бельги гаралтай, харин аав нь Нидерландын уугуул ажээ. Хүү Бельгид төрсний дараа тэдний гэр бүл Нидерланд руу нүүсэн байна. Гэр бүлд нь “вундеркинд” буюу гоц авьяастай хүү өсөн торниж байгааг харьцангуй эрт мэдсэн гэж хүүгийн эцэг, эх ярьжээ. Тэрбээр үе тэнгийнхнээсээ ялгаатай нь тоглоом нэг их сонирхдоггүй байсан аж.

“Хэрэв тэр гэнэт мужаан болохоор шийдвэр бид тайвнаар хүлээж авна. Сонгосон зам нь түүнийг аз жаргалтай болгож байвал бид дэмжинэ” гэж Лорены аав жилийн өмнө ярьж байжээ.

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611064
5 эможи

Зочин
2019-11-30 17:50
багш
2019-11-30 14:52
Мундаг ухаантай хүү юм.
keyboard_arrow_up