COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэ өдөр түүхэнд: 11 сарын 23

2019 оны 11 сарын 23

Холбоотой Зураг

Өнөөдөр түүхэнд

1670 - Парист Мольерын “Язгуурнуудын дундах бор хүн”  жүжгийн анхны тавилт болжээ.

1852 - Англид анхны шуудангийн хайрцагуудыг нээн байрлуулжээ.

Энэ өдөр түүхэнд: Аравдугаар сарын 23

1859 - “Зүйлийн үүсэл” ном худалдаанд гарав. Лондон хотын номын дэлгүүрүүд 1859 оны энэ өдөр Чарльз Дарвины "Байгалийн шалгарлын замаар төрлүүд үүссэн нь" нэртэй ногоон боть зарагдаж эхэлсэн байна. Тухайн үедээ асар их тооны 1250 хувиар хэвлэгдсэн ном эхний өдөртөө бүгд зарагдсан байв. Ингэж дэлхийн шинжлэх ухаанд амьд байгалийн хөгжлийн онол орж ирсэн бөгөөд тэр нь орчин үеийн биологийн ухааны тулгын чулуу буюу дарвинизмын онол болсон билээ.

Энэ өдөр түүхэнд: Аравдугаар сарын 23

1869 - Шотландад домогт «Катти Сарк» усан онгоцыг усанд тавив. Далбаат  онгоцуудаас хамгийн төгс үзэсгэлэнтэй, цай зөөх зориулалттай энэ хөлөг өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн энэ төрлийн цорын ганц онгоц юм.  Роберт Бернсийн «Тэм о’Шентер» шүлгийн шулам Нэннийн богино цамцнаас үүдэлтэйгээр  нэрлэсэн уг хөлөг онгоцыг Геркулес Линтоны зураг төслөөр бүтээжээ.«Катти Сарк» (Богино цамц) гэх гурван эгнээ дарвуулт, цай зөөх клипер онгоцыг Шотландын Думбартон хотын хөлөг онгоцны үйлдвэрт Лондоны хөлөг онгоцны эзэн Жон Уиллисийн захиалгаар бүтээсэн байв.

1890 - Люсембургийн вант улс тусгаар тогтнов. Нидерланд, Люксембургийн хаан III Вильгельм нас барсны улмаас эдгээр орнуудын холбоо задарчээ. Вангийн охин цорын ганц залгамжлагч Вильгельмина Нидерландын хаан ширээнд суусан нь Люксембургийн хаан ширээнд эмэгтэй хүн сууж болохгүй гэсэн хуультай нь нийцээгүй учир нас өндөр Адольф Нассау Люксембургийн их герцог болжээ. Ингэж  энэ жижиг улс тусгаар тогтносон юм.

1890 - Гюстав Флоберын нас барсны 10 жилийн ойгоор зохиолчийн төрсөн  Руан хотод түүний хөшөөг  босгожээ. Тэр үеийн алдартай барималч Анри-Мишель Антуан Шапю (1833–1891) хөшөөг бүтээсэн байв.

1899 - Сан-Франциско хотын  "Пале Рояль" зочид буудалд хамгийн анхны хөгжмийн автоматыг тавьжээ.

1921 - Согтууралттай тэмцэх нэгэн ер бусын тогтоол гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг өвчтөнд эм гэж шар айргийн жор бичин хуурай хуулийг зөрчиж байсныг эмч нарт хоригложээ.

1923 - Якоб Шик цахилгаан сахлын машиндаа патент авчээ.

1935 - Америкийн судлаач Линкольн Эллсуорт Уэдделлын тэнгисээс Россын тэнгис хүртэл бүх Антарктидаар анх удаагаа онгоцоор нисчээ.

1954 - АНУ-ын  "Женерал моторс" компани тавин сая дахь спортын хоёр суудалтай алтадмал  битүү бүхээгтэй "Шевроле" машины дурсгалын загварыг гаргажээ.

1980 - Өмнөд Италид Рихтерийн шаталбараар 6,8 баллын хүчтэй долоон цуврал газар хөдлөлтөөр 3000 хүн амиа алдав. Нийтдээ 200 мянган хүн орон гэргүй болсон байлаа.

Энэ өдөр түүхэнд: Аравдугаар сарын 23

1985 -  Афинаас Каир руу нисэж байсан Египетийн онгоцыг таван залуу барьцаалан Мальт руу нисэхийг шаардав. Мальта ба Египетийн засгийн газрын  төлөөлөгчид хэлэлцээр хийхээр оролдсон ч амжилтгүй болсон тул барьцааны хүмүүсийг буудаж эхэлжээ.Богино хугацааны буудалцааны дараа ихэнх зорчигчид амь үрэгдэж, 98 хүнээс 37 нь л амьд үлджээ. 

1991 - "Queen" хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюри ДОХ-ын вирусын халдвартай гэж мэдэгдэв. Тэр маргааш нь нас баржээ. Түүний үхэлтэй тэмцсэн таван жил ингэж төгсчээ...

1993 - Москва 1781 онд батлагдсан түүхэн сүлдээ эргүүлэн авч сэргээв.

1998 - Бирмингем (Англи) хотноо түүхэнд хамгийн  том гэж тооцогдсон 3503 хөгжимчин оролцсон хамтлаг тоглолт хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610865
1 эможи

Emi name
2020-03-02 17:26
taalagdlaa byrla
Зочин
2019-11-23 16:38
keyboard_arrow_up