COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Испанийн сургууль хөвгүүдэд гэрийн ажлын хичээл заадаг

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Олон хүн гэрийн ажлыг зөвхөн эмэгтэйчүүд хийх ёстой гэсэн ойлголттой байдаг. Хосууд адилхан ажил хийдэг байсан ч орой гэртээ нөхөр нь буйданд тухлан телевиз үзэж, эхнэр нь гэрийн ажлын дийлэнхийг нугалах нь элбэг.

Хичээлийн хөтөлбөрт хоол хийх, оёдол үйл, хувцас индүүдэх, гэр цэвэрлэх зэрэг ажлууд багтжээ

Ажил хийж гэр бүлийн амьжиргаандаа хувь нэмэр оруулж буй эмэгтэй ч хоол хийх, аяга таваг угаах, гэр цэвэрлэх, хувцас угаах, хүүхдээ саатуулах гээд гэрийн бүхий л үүргийг давхар үүрэх болдог. Харин эрчүүд илүү их чөлөөт цагтай мэт боловч гэр орны ажилд тус дэм болох нь цөөн билээ.

Тэгвэл энэхүү хүйсийн тэгш бус байдлыг тэнцвэржүүлэхээр Испани улсын нэгэн сургууль хөвгүүдэд гэрийн ажлыг заадаг байна.

Montecastelo сургууль хичээлийн хөтөлбөртөө хоол хийх, үйл урлах, хувцас индүүдэх, гэр цэвэрлэх зэрэг ажлыг тусгажээ. Түүнчлэн сургуулийн зүгээс эр хүний хийвэл зохих цахилгаан болон сантехникийн мэдлэг олгохоос гадна мод төмөр зэргээр ахуйн хэрэгслүүд хийх зэрэг чадварыг хөвгүүдэд олгохыг зорьдог байна.

Аав нар хичээлд оролцож, зарим нь багшилдаг

Энд онцлох хамгийн чухал зүйл нь сургууль уг хичээлүүдийг сургахдаа хөвгүүдийн эцэг эхчүүдийг, тэр дундаа аав нарыг оролцуулдаг ажээ. Аав нар хичээлд хамрагдах боломжтой бөгөөд хүүхдүүдтэйгээ сурсан зарим аав нар сайн дураар хичээл заах санал гаргажээ.

“Хоол хийх, хувцас индүүдэх нь зөвхөн эмэгтэй хүний ажил биш. Энэ бол ямар ч хүний эзэмшвэл зохих чадварууд юм. Гэр бүлийн амьдрал бол хоёр хүний хамтын хичээл зүтгэл гэдгийг нэн ялангуяа хөвгүүдэд сургахыг бид зорьж байна. ” 

хэмээн сургуулийн хичээлийн эрхлэгч Габриел Браво тайлбарлажээ.

Хөвгүүд эхэн үедээ “Охидын ажил”-ыг сурна гэдэгтээ эргэлзэж байсан ч эцэг эхчүүдийн тусламжтайгаар тэд хичээлдээ дуртай болж, зарим нь далд авьяасаа ч илрүүлжээ.

Эх сурвалж: lead.style
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610640
0 эможи

Зочин
2019-11-18 17:32
keyboard_arrow_up