COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөөх байгууллага, ОХУ-ын Гадаад харилцааны яамны ивээл дор Москва хотод энэ сарын 6-нд болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар хэлэлцэх олон улсын чуулганы нэг гол сэдэв нь сэтгүүлчдийн аюулгүй байдлын тухай байх аж. ОХУ-ын Гадаад харилцааны яамныхан энэ талаар фэйсбүүкийн цахим хуудаст гаргасан мэдэгдэлдээ “Хэвлэлийн эрх чөлөөний  олон улсын ээлжит чуулганы үеэр мэргэжилтнүүд сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэгт анхаарлаа хандуулна” гэжээ.Мөн чуулганы үеэр ОХУ-ын батлан хамгаалах салбарын сэтгүүлчид мөргөлдөөн болж байгаа газар явуулж буй үйл ажиллагааныхаа тухай туршлагаас гадаадын мэргэжил нэгтнүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй хуваалцах юм байна. Үүний өмнө Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөө байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Арлем Дезир, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар чуулганы  нээнэ гэж мэдээлжээ. Чуулганы мөрийн хөтөлбөрт хэвлэлийн эрх чөлөө, ОХУ болон Европ дахь хамтын ажиллагаа, аюулгүй байдлын төлөө байгууллагын бүс нутаг дахь хэвлэл мэдээллийн олон ургальч байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хуурамч, буруу ташаа мэдээлэл болон хэвлэл мэдээллийн зохицуулалт гэсэн дөрвөн сэдвийг багтаажээ. Түүнээс гадна чуулганд сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын төлөөлөгчид,олон улсын улстөрчдийг оролцуулахаар  төлөвлөсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.4  ДАВАА  №218  (6185 )

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610005
0 эможи

keyboard_arrow_up