COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр хөршийн иргэд хоорондоо визгүй зорчино

2019 оны 10 сарын 30

Кремль, Бээжин харилцан визгүй зорчих хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурахаар төлөвлөж буй талаар ОХУ-ын Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Николай Корсшев мэдэгджээ.

Тэрбээр “Хоёр улс харилцан визгүй зорчсоноор аялал жуулчлал төдийгүй хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх боломжтой” гэдгийг онцолсон байна. Хоёр улс өнгөрсөн онд дамжин нисэж буй тохиолдолд 72 цаг визгүй зорчих журам баталсан.

ОХУ, БНХАУ-ын иргэд хоорондоо визгүй зорчих асуудал 2-3 жилийн өмнөөс яригдаж байгаа юм. Жуулчдын урс-галыг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд хоёр орны эрх баригчид хэд хэдэн алхам хийсэн. Тухайлбал, таваас дээш хүнтэй аяллын баг ОХУ руу жуулчлах тохиолдолд визгүй зорчуулдаг байв. Гэсэн хэдий ч Орос руу зорчих хүсэлтэй хятад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Тус улсад зорчсон хятад жуулчдын тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, жилд 1.1 саяд хүрчээ. Тодруулбал, Санкт-Петербург хотод гэхэд л өнгөрсөн онд 500 мянган хятад жуулчин ирсэн байна. Түүнчлэн БНХАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам жилд дунджаар 350-400 мянга хүртэлх хятад иргэнд виз олгодог аж.

Сонирхуулахад, хятад жуулчид аялахдаа гадаад орны брэндийн дэлгүүрүүдээр орох сонирхолтой байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүн худалдан авахад ихээхэн мөнгө зарцуулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609864
0 эможи

Зочин
2019-10-30 17:53
Зочин
2019-10-30 11:30
keyboard_arrow_up