COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын цэргүүд Латвийг агаараас ажиглана

2019 оны 10 сарын 29

Arslan.mn

ОХУ-ын цэргийн ажиглагчид  өчигдрөөс Латви улсын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэхээр болсон байна.  Харин энэ үеэр  Дани, Швед, Норвегийн ажиглагчид ОХУ-ын дээгүүр ниснэ гэж Оросын  зэвсэгт хүчний “Красная звезда” сонинд бичжээ.

Нээлттэй тэнгэрийн гэрээг бэхжүүлэх ажлын хүрээнд ОХУ Латвийн нутаг дээгүүр хийх нислэгтээ  “Ан-30В” онгоцыг ашиглана  гэж  төлөвлөж  байгааг Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рижковийн мэдэгдсэнийг сонины эш татан мэдээлсэн байна. 

Латвийн зүгээс  ирэх сарын 1 хүртэл 800  км урттай газрыг хамарсан нислэг   хийхээр тохиролцсон  ажээ. Мөн  латви мэргэжилтнүүд ажиглалтын төхөөрөмжийн хэрэглээ, гэрээний  нөхцлийг даган мөрдөж байгааг хянахын тулд  ажиглалтын нислэг хийх онгоцоор цуг нисэх  юм байна.

Харин ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиглалт хийх Дани, Швед, Норвегийн мэргэжилтнүүд Шведийн  “SAAB-340”  онгоцонд сууж Кубинка  нисэх онгоцны буудлаас хөөрөх ажээ. Нээлттэй тэнгэрийн гэрээг нь Хельсинки хотод 1992 онд байгуулсан юм. Ингэснээр  энэ нь цэргийн ажиглагчдад  Канадын Ванакувер хотоос ОХУ-ын Ойрхи Дорнодын Владивосток хот хүртэлх газар нутагт цэргийн болон байлдааны хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, илрүүлэхийг зөвшөөрсөн аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.10.29  МЯГМАР  №214  (6181)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609805
1 эможи

keyboard_arrow_up