COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

39 хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулан ДӨРВӨН СЭЖИГТНИЙГ баривчилжээ

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Их Британийн Прокурорын газар 39 хүний цогцос олдсон ачааны машины жолоочид хэрэг үүсгэсэн талаар Английн Эссекс гүнлэгийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Тэрбээр "Умард Ирландын оршин суугч болох 25 настай Мо Робинсоныг 39 хүний аминд хүрсэн үйлдлүүд болон бусад гэмт хэрэгт буруутгасан байна." гэв.

Мөн 39 хүний амь насыг хохироосон хэргээс гадна, хүмүүсийг хилээр хууль бусаар тээвэрлэх зорилгоор хуйвалдсан, хууль бусаар цагаачлах хэрэгт хамтран оролцсон, мөн мөнгө угаасан хэргээр 10 дугаар сарын 28-ны даваа гарагт Челмсфорд хотын шүүхийн өмнө зогсоно гэж мэдээлэлд дурдсан байна.

Одоогийн байдлаар уг хэрэгт холбогдуулан дөрвөн сэжигтнийг Их Британид, нэг хүнийг Ирландад баривчилжээ. 

Хэргийн талаар дахин сануулахад "өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Английн Эссекс гүнлэгийн Грейс хотын аж үйлдвэрийн бүсэд ачааны машинаас З9 хүний цогцос олдсон юм. Цогцсуудыг моргт хүргэж, задлан шинжилгээ хийж эхэлсэн гэж цагдаа нар баасан гарагт мэдээлж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609758
1 эможи

Зочин
2019-10-28 12:32
keyboard_arrow_up