COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Холбоотон бус орнууд Бакугийн баримтыг баталлаа

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Холбоотон бус орнуудын байгууллага энэ сарын 25,26-нд Бакуд болсон энэ байгууллагын XVIII чуулганаар батлах ёстой байсан сүүлийн баримтыг баталсан байна. Тодруулбал, Бакугийн баримтын төгсгөлийн хэсэг, Бакугийн улс төрийн бодлогын тунхаглал, Палестин, Азербайжаны ард түмэн,Засгийн газартай эв нэгдэлтэй байх тухай  болон талархлын бичиг гэсэн баримт бичгийг баталсан гэж Азербайжаны канцлер Эльмар Мамедъяров мэдэгдэв. Чуулганы үеэр Боливийн талаар танилцуулахыг хүссэн тусгай тунхагийг Боливийн канцлер Диего Пари уншиж, танилцуулсан байна. Тунхаглалд Боливийн ерөнхийлөгч Эво Моралест  энэ сарын 20-нд болсон сонгуулиар дахин сонгогдсонд баяр хүргэжээ. Мөн түүнээс  Боливийн тусгаар тогтнол, хүсэл тэмүүллийг нь хүндэтгэж байхыг хүссэн талаар бичсэн аж. Харин чуулган өндөрлөх үеэр Гватемал, Чили, Гайана улс энэ тунхаглалын утга санааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Гватемалын төлөөлөгч “Энэ гурван орны оролцоогүйгээр боловсруулсан тунхаглалын  төслийг бид зөвшөөрч чадахгүй. Тиймээс бид энэ тунхаглалын төслөөс гарна” гэж мэдэгджээ. Мөн Боливт болсон сонгуулийн үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлсэн олон зүйл байгааг онцолсон байна. Чилийн төлөөлөгч зөвхөн “Чили улс энэ тунхаглалыг хүлээн зөвшөөрч дагаж чадахгүй” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.10.28  ДАВАА  №213  (6180)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609741
0 эможи

Зочин
2019-10-28 12:27
keyboard_arrow_up