COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ачааны чингэлэгт амиа алдагсад БНХАУ-ын иргэд гэв

2019 оны 10 сарын 25

Arslan.mnБельгиэс Их Британи руу нэвтэрсэн ачааны машины чингэлэг дотроо хөлдөж нас барсан байдалтай 39 цогцос олдсон тухай өмнө нь мэдээлж байсан.Тэгвэл амиа алдсан иргэд хятад хүмүүс байсан гэж Их Британий цагдаагийн газар мэдээллээ. Тэдний найм нь эмэгтэй, 31 нь эрэгтэй байжээ. 

БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг мэдээллийг үнэн болохыг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Үүнээс үзэхэд хохирогчид Хятадын хойд хэсэгт амьдардаг уйгур үндэстнүүд байх магадлалтай гэнэ.  Туркээр дамжин Европын орнууд руу ирэх хүсэлтэй Уйгурын дүрвэгчид хүний наймааны золиос болох нь олонтаа. 

Бельгийн Зийбругге хотоос хөдөлсөн чиргүүл лхагва гарагийн шөнө 00:30 минутад Темза мөрний эрэг дээрх Пөрфлийт боомтод ирсэн байна. Улмаар 01:05 минутад хөдөлж Грэйсийн Вотерглэйд аж үйлдвэрийн паркад ирж зогсох үед буюу 30 минутын дараа түргэн тусламжийн ажилтан хөргүүртэй ачаанаас цогцоснуудыг олсон юм.

Ачааны тэрэгний жолооч Мо Робинсоныг хүн амины гэмт хэргийн сэжигтнээр татаж саатуулаад байна.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
609718
2 эможи

Зочин
2019-10-30 13:36
Ойлгомжгүй юмаа. 1 болохоор хятад иргэд гээд нэг болохоор Вьетнам иргэд гээд баллах юмаа
Mhn
2019-10-28 23:58
Ug ni yanziin scania bnadaa
Зочин
2019-10-26 16:46
Зочин
2019-10-25 17:29
keyboard_arrow_up