COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Францын Үндэсний ассамблейн даргыг 13 цаг байцаажээ

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Франц улсын Үндэсний Ассамблэйн дарга Ричард Феррандаас тус улсын хойд хэсэгт орших Лилль хотод холбогдох албаны хүмүүс Лхагва гарагт 1998-аас 2012 онуудад хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор байцаалт авжээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макронын ойрын хүн гэх Феррандыг хувийн ашиг сонирхолоор шийдвэр гаргасан байж болзошгүй гэж үзэн, албан ёсоор мөрдөн байцаалтыг эхлүүлсэн тухай Францын Би Эф Эм телевиз мэдээллээ.

Ферранд нь 1998 оноос 2012 онуудад Франц улсын баруун хэсгийн томоохон эрүүл мэндийн даатгалын байгууллагыг удридаж байхдаа өөрийн хамтрагчид санхүүгийн хөнгөлөлттэйгөөр түрээсийн гэрээ байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

2018 оны 9 дүгээр сараас эхлэн Үндэсний Ассамблэйн даргын албан тушаалыг хашиж эхэлсэн Ферранд нь Ерөнхийлөгч Макроны сонгуулийн компанит ажлыг удирдан явуулж байв. Харин түүнд холбогдох хэргийн талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сибет Ндаэ ямар нэгэн тодорхой хариулт өгөөгүй байна. 

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609603
0 эможи

Зочин
2019-10-24 00:12
Зочин
2019-10-23 14:13
keyboard_arrow_up