COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ

2019 оны 10 сарын 16

Arslan.mn

Жокер хэмээх нийгэмд адлагдсан нэгэн алиалагчийн баг зүүсэн гэмт хэрэгтэн болдог тухай кино гарч эхэлсэн цагаасаа хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн билээ. Харин энэ киноны алиалагчийн дүрийг бүтээсэн Хоакин Феникс Лос Анжелес хотод түймэр унтраах албаны машиныг машинаараа мөргөжээ. Энэ ослын үеэр Хоакин Феникс амьдралдаа айж байгаагүйгээрээ айсан ч азаар бэртэж гэмтээгүй байна. АНУ-ын хэвлэлд бичсэнээр түүний амиа хорлох шахсан камиказе гэж нэрлэж болох ослыг Тесла загварын цахилгаан машинаараа булан тойрох гэж байгаад гэнэт хурдаа нэмж давхисны улмаас гаргажээ. Азаар түүний мөргөсөн машинд хүн байгаагүй аж. Осол болсон газар ирсэн цагдаагийнхан, түргэн тусламжийн албаныхан жүжигчинтэй ярьж, болсон явдлын талаар сонссон байна. Дараа нь хохирлыг барагдуулах тогтоол гаргаж даатгалын бичиг баримтыг шилжүүлжээ. Хоакин Феникс ослын улмаас эвдэрч хэмхэрсэн хоёр машиныг засуулах зардлыг даахаар болсон байна. Түүнийг торгож, ямар нэгэн хэрэгт буруутгаагүй нь их юм гэж цахим хуудаст бичжээ.

Х.Оюунболд

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 2019.10.16 №205 (6172)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609316
0 эможи

Зочин
2019-10-16 10:44
keyboard_arrow_up