COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Франц улс Ерөнхийлөгч асан Жак Ширакийг эцсийн замд нь үдэж байна

2019 оны 9 сарын 30

Arslan.mn

Франц улс Ерөнхийлөгч асан Жак Ширакийг эцсийн замд нь үдэж байна. Өнгөрсөн пүрэв гарагт 87 насандаа таалал төгссөн улс төрчийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр Францад гашуудал зарлажээ.

Жак Ширакийн дурсгалыг хүндэтгэх ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс гадна 80 орчим улс орны удирдагчид хүрэлцэн ирэх аж. 1995 оноос 2007 оны хугацаанд Францын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан Төрийн тэргүүн асанд эхлээд цэргийн хүндэтгэл үзүүлэх аж.

Францын Төрийн тэргүүн асныг эцсийн замд нь үдэх ёслол Парисын эртний Сен-Сюльпис сүмд болох бөгөөд ёслолд Ширакийн гэр бүлийн гишүүдээс гадна Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, гадны удирдагчид оролцох юм байна. Эцсийн замд нь үдэх ёслолын сүүлчээр Э.Макрон Парист хүрэлцэн ирсэн гадны удирдагчидтай Елисейн ордонд уулзах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608648
0 эможи

Зочин
2019-10-01 01:31
Зочин
2019-09-30 11:58
зочин
2019-09-30 08:43
ум ма ни бад ми хум.
keyboard_arrow_up