COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сирийн Үндсэн хуулийн хороог байгуулах талаар хэлэлцэв

2019 оны 9 сарын 27

Arslan.mn

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар  Сирийн Үндсэн хуулийн хороог байгуулах талаар хэлэлцжээ. Тус бүс нутагт үүсээд байгаа хямралын нөхцөл байдлыг судлах талаар хэлэлцсэн гэж нэмж дурджээ.  Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш  Сирийн үндсэн хуулийн хороог байгуулсан.  Ирэх долоо хоногт анхны хурлаа хийнэ гэв. Түүнээс гадна энэ хороог нь байгуулсан нь Сирийн мөргөлдөөнийг  улс төрийн арга замаар шийдвэрлэх эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.

Үндсэн хуулийн хороог байгуулах, Сирийн үндсэн хуулийг шинэчлэхэд бэлдэх шийдвэр нь  өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Сочи хотод болсон Сирийн Үндэсний конгрессийн чуулганаас гаргасан гол үр дүн аж. Мөн энэ хороог байгуулах асуудал нь  саяхан Анкара хотод болсон Иран, Турк, ОХУ-ын төрийн тэргүүнүүд оролцсон чуулганы үеэр хэлэлцсэн гол асуудлын нэг байв. Энэ үеэр ерөнхийлөгч Владимир Путин  энэ хороог байгуулах үйл явц төгсгөлийн шатандаа орсныг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.27  БААСАН  №192  (6159)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608587
0 эможи

Зочин
2019-09-27 11:47
Зочин
2019-09-27 10:13
keyboard_arrow_up