7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо

админ
2019 оны 9 сарын 14

“Desperate Housewives” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин эмэгтэй Фелисити Хафманы бусдад $15,000 төлж, хүүхдийнхээ их сургуулийн элсэлтийн шалгалтын оноог засуулсан хэргийг шүүх хурал өчигдөр болжээ.

56 настай жүжигчин эмэгтэй энэ хэргийнхээ төлөө 14 хоног шоронд хоригдох, торгуульд $30,000 төлөх, 250 цагийн албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсэн байна.

Энэ оны эхээр Америкийн нэр хүндтэй их сургуулиудад баян чинээлэг, алдартай хүмүүсийн үр хүүхдийг их хэмжээний мөнгө авч элсүүлдэг этгээдүүдийн нууц сүлжээ илэрч байсан юм. Сүлжээний гол эзэд хуулийн шийтгэл хүлээгээд байгаа.

Уг хэрэгт холбогдсон 34 эцэг эх шийтгэлээ хүлээж байгаа бөгөөд тэдний анхдагч нь Хафман болж байна. Дуулиант хэрэгт нийт 51 хүн холбогдсон бөгөөд АНУ-ын хуулийнхны илрүүлсэн их сургуулийн элсэлтийг луйвардахтай холбоотой хамгийн том хэрэг болж байгаа юм.

Шүүх хурлын үеэр Хафман мэдлэг чадварт нь итгэлгүй, ийм хэрэг үйлдсэндээ охиноосоо нулимс дуслуулан уучлал гуйжээ.

Фелисити Хафманы нөхөр, мөн Холливүүдийн жүжигчин Уилльям Х.Мэси ямар нэг шийтгэл хүлээгээгүй өнгөрсөн байна.

Гэхдээ Хафман энэхүү нууц сүлжээнд хамрагдсан бусад эцэг эхчүүдээс хамгийн бага мөнгөн дүнтэй, хамгийн жижиг хэрэг үйлдсэнд тооцогдож байгаа юм.

Зарим эцэг эхчүүд хүүхдээ их сургуульд элсүүлэхийн тулд $500,000 хүртэл авлига төлсөн нь илрээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
608072
2 эможи

Зочин
2019-09-14 20:12
Stanford CALTECH 2н 1 нь байхдаа бусад д нь бол хандив өгөөд мөнгөө төлсөн бол төгсөө
Зочин
2019-09-14 18:12
Зочин
2019-09-14 10:48
сонирхолтой
keyboard_arrow_up