COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп “Талибан“-тай хийх найрамдлын хэлэлцээг цуцлав

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон "Талибан" хөдөлгөөний гол удирдагчидтай өчигдөр хийхээр товлож байсан нууц хэлэлцээгээ цуцалсан байна. 

"Кабул хотод болсон дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдсаны дунд Америкийн цэрэг байсантай холбоотойгоор ням гарагийн хэлэлцээг цуцалсан. Уг халдлагын хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээсэн" тухай Д.Трамп бямба гарагийн орой твиттер хуудсандаа жиргэжээ.

Афганистанаас АНУ-ын 14 мянган цэргийг гаргах төлөвтэй байсан уг гэрээ АНУ-ын түүхэн дэх хамгийн урт дайныг дуусгах байсан юм. 2001 оноос хойш Афганистанд 150 мянган хүн амиа алдсанаас 40 мянган энгийн иргэн амь үрэгджээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607812
0 эможи

keyboard_arrow_up