COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХОНКОНГ: Эрх баригчид эх газрын Хятадтай ялтан шилжүүлэх хуулиа цуцаллаа

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

Хонконгийн захирагч Кэрри Лам маргаан дагуулж, олон сарын турш үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн хуулийн төслөө буцааж татна гэж мэдэгджээ.

Өчигдөр телевизээр Кэрри Лам мэдэгдэл хийхдээ "жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн цагдаагийн хоёр томоохон албан тушаалтанд хэрэг үүсгэж, хараат бус мөрдөн байцаалт явуулна. Хонконгод үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг намжаахад чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн авна" гэдгээ хэлэв.

Дөрөвдүгээр сард танилцуулсан уг төсөлд эрүүгийн хэргийн сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх талаар тусгасан байлаа. Иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаны дараа зургаадугаар сард хуулийг түдгэлзүүлсэн ч бүрэн буцааж татахыг иргэний хөдөлгөөнийхөн шаардаж байсан. 

 

Эх сурвалж: noqreport.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607667
4 эможи

keyboard_arrow_up