COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Францад ИХ ДОЛООГИЙН дээд хэмжээний уулзалт эхэллээ

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

Эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч долоон гүрний /G7/ удирдагчдын уулзалт Францын Биарриц хотод эхэлж байна.

АНУ, Канад, Итали, Япон, Герман болон Их Британийн удирдагчид бямба гарагийн орой Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзжээ.

Arslan.mn

Энэхүү клубийг Франц улсын санаачилгаар 1975 онд байгуулсан бөгөөд энэ жил зохион байгуулагч орны үүрэг гүйцэтгэж байгаа тус улс байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын дулаарлаас урьдчилан сэргийлэх, дэлхийн тэгш бус байдалтай тэмцэх зэрэг асуудлыг дээд хэмжээний уулзалтын үндсэн чиглэл болгон тодорхойлжээ.

G7-гийн удирдагчид мөн тоон технологи, түүний дотор хиймэл оюун ухааны хөгжилд тулгарч буй шинэ сорилтуудын талаар хэлэлцэнэ.

Arslan.mn

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг тодорхой үр дүнд хүргэхээр зорьж байгаагаа Францын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалт эхлэхээс хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607224
1 эможи

keyboard_arrow_up