7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Трамп Гринландын аралд АНУ-ын консулын газрыг нээхээр болжээ

админ
2019 оны 8 сарын 25

Гринландын арлыг Дани улсаас худалдаж авах тухай яриа хэлэлцээ хийх санаа нь бүтэлгүйтсэний дараа Дональд Трамп тус арал дээр АНУ-ын консулын газрыг нээхээр төлөвлөжээ.

Arslan.mn

Энэ асуудлаар төрийн департментаас Конгресст илгээсэн захидал өчигдөр хэвлэлд ил болсон байна.

Умард туйлын бүс нутагт улс төр, эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөжүүлэх стратегийн сонирхол АНУ-д байгаа тул Гринландын засаг захиргааны төв Нүүк хотод консулын газар нээх хүсэлтэй байгааг уг захидалд өгүүлжээ.

Сүүлийн 10 гаруй хоногийн турш ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том арлыг худалдаж авах санаагаа илэрхийлсэнтэй холбоотой АНУ-Данийн харилцаанд сонирхолтой үйл явдлууд өрнөсөн юм.

Дани улсын удирдагчид Трампын санааг хүлээж авахаас татгалзсаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Скандинавын бяцхан вант улсад есдүгээр сарын 2-нд хийх байсан айлчлалаа цуцалсан байна.

Харин Баасан гарагт Трамптай Данийн ерөнхий сайд Метте Фредериксен утсаар ярьсны дараа хоёр орны харилцаанд эерэг уур амьсгал бүрджээ.

Франц улсад болох “Их Долоо”-гийн чуулганд явахаасаа өмнө Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид Дани улстай маш сайн харилцаатай байгаа. Тэр над руу залгасанд би их баярлаж байна. Ерөнхий сайд бол гайхамшигтай эмэгтэй” гэж ярьсан байна.

АНУ нь 1940 онд Дани улсыг Нацист Герман эзлэн авсны дараа Гринланд аралд консулын газар нээж байжээ.

Харин 1953 онд үүнийгээ хааж байв. Хоёр дахь удаагаа ирэх онд долоон ажилтантай консулын газраа нээхээр төлөвлөжээ.

АНУ-ын энэ алхам нь Умард туйлын бүс нутагт тус улс стратегийн ямар их ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Умард туйлын бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх хөтөлбөрийг баталсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд туйлын бүс нутагт боомтууд шинээр байгуулж, мөс зүсэгч хөлөг онгоцны флотоо өргөжүүлнэ.

Хятад улс мөн Умард туйлд агуулагдаж байгаа газрын ховор элементийн нөөцийг судалж, АНУ-ын зүүн эрэгт энэ бүс нутгаар дайран хүрэх далайн дөт зам нээхийг сонирхож байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607201
0 эможи

Зочин
2019-08-25 18:03
keyboard_arrow_up