COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Москвад олон мянган хүн эсэргүүцлийн цуглаанд оролцов

2019 оны 8 сарын 11

Өчигдөр Москва хотын хууль тогтоох байгууллагын сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардсан иргэдийн гурав дахь эсэргүүцлийн ажиллагаа болжээ.

Энэ удаагийн арга хэмжээ эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр академич Андрей Сахаровын нэрэмжит өргөн чөлөөнд болсон байна. Москва хотын цагдаагийн газар оролцогчдын тоог 20,000 гэж мэдээлсэн бол зохион байгуулагчид нь 50,000 хүрсэн гэжээ.

Оролцсон хүний тоогоор энэ удаагийн арга хэмжээ Владимир Путиныг 2012 онд Кремльд эргэж ирснээс хойш болсон хамгийн том тэмцэлд тооцогдож байна. Өмнөх хоёр эсэргүүцлийн ажиллагаа зөвшөөрөлгүй зохион байгуулагдаж, нийт 2,300 орчим тэмцэгч баривчлагдаж байв.

Жагсагчид энэ удаа есдүгээр сард болох Москвагийн хууль тогтоох байгууллагын сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдийг оролцуулахыг шаарджээ.

Сөрөг хүчний ихэнх улс төрчид сонгуулийн хороонд бүртгүүлэхдээ бичиг баримт дутаасан шалтгаанаар нэр дэвших боломжгүй болоод байгаа юм.

Өчигдрийн арга хэмээнд Оросын алдартай рэпперүүд болох Face, Oxxxymiron нар оролцож, иргэдийн тэмцлийг дэмжсэн байна.

Өмнөх жагсаалуудын үеэр Оросын сөрөг хүчний улс төрчид болох Андрей Навальный, Любовь Соболь зэрэг хүмүүс хууль бус арга хэмжээнд иргэдийг уриалсан хэргээр баривчилж хориод байгаа.

Мөн хуулийнхан Навальныйгийн удирддаг авлигатай тэмцэх санг мөнгө угаасан хэргээр шалгаж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн тэмцэл тайван болж, ямар нэг мөргөлдөөн, баривчилгаа болоогүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606661
2 эможи

Зочин
2019-08-11 11:37
сонирхолтой
keyboard_arrow_up