COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“GOT“-ийн зохиогчид “Netflix-тэй 200 сая долларын гэрээ байгуулжээ

2019 оны 8 сарын 10

got зурган илэрцүүд

Дэлхий даяар үзэгчдийн сонирхлыг ихээр татсан “НВО” телевизийн сувгийн “Хаан ширээний тоглоом” (“Game of Thrones”) цуврал киноны зохиолыг Р.Р.Мартины ижил нэртэй романаас сэдэвлэн бичсэн Дэвид Бениофф, Дэниел Бретт Вайсс нар “Netflix” кино компанитай даруй 200 сая ам.долларын гэрээ байгуулсан тухай “The Hollywood Reporter” сонинд мэдээлжээ.

Урьд өмнө кино зохиолчид ийм хэмжээний гэрээ байгуулж байсан түүх үгүй гэнэ. Их сургуулийн нэг ангийн найз Дэвид Бениофф, Дэниэл Бретт Вайсс хоёр 2009 оноос “Хаан ширээний тоглоом” цуврал киноны зохиолч, продюсерээр  ажиллаж байжээ.

Хоёр кино зохиолч эхлээд “Amazon”, “Disney” компаниудтай хэлэлцээ хийсэн ч эцэстээ “Netflix”-ийг сонгосон ба хэд хэдэн шинэ кино хамтран бүтээхээр тохиролцсон байна. Тэдгээр кино юуны тухай өгүүлэх, ямар нэртэй, үзэгчдэд хэзээ хүрэхийг одоогоор нууцалж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606646
0 эможи

Зочин
2019-08-10 11:42
сайн
keyboard_arrow_up