COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Осама Бин Ладены хүү алагдсан тухай мэдээлжээ

2019 оны 8 сарын 01

Arslan.mn

Аль Кайда бүлэглэлийн толгойлогч агсан Осама Бин Ладены хүү Хамза нас барсан болохыг АНУ-ын тагнуулын албанаас нотоллоо. Гэхдээ Хамза Бин Ладений хаана, хэзээ амиа алдсан тухай мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Хоёрдугаар сард АНУ-ын засгийн газар Хамзагийн тухай мэдээллийг нэг сая доллараар худалдаж авахаа зарлаж байв. 30 орчим настай гэж үздэг Хамза Бин Ладен нь АНУ болон бусад оронд халдлага үйлдэхийг уриалсан аудио болон видео бичлэгүүдийг ихээр түгээх болсон юм.

Хамза тэрчлэн 2011 оны тавдугаар сард АНУ-ын тусгай хүчнийхэн Пакистанд эцгийнх нь амийг хороосны өшөөг авахаа амалж, Арабын хойгийн ард түмнийг бослого гаргахыг уриалжээ. Саудын Араб улс өнгөрсөн гуравдугаар сард түүнийг иргэний харъяаллаас хассан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606298
2 эможи

Зочин
2019-08-01 11:29
АНУ гэдэг улс өөрөө алан хядагчаа харуулжээ.Ардчилал халхавчтай ч үнэн царай нь энэ.
зочин
2019-08-01 11:17
дарангуйлагч алан хядагчийн хүү нас барсан бол сайхан мэдээ байна.
keyboard_arrow_up