COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ким Жон Ун шинэ зэвсгийн туршилтыг удирджээ

2019 оны 7 сарын 26

Arslan.mn

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тактикийн шинэ төрлийн зэвсгийн туршилтыг пүрэв гарагт удирдан явуулсан гэж тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

“KCNA” агентлагийн баасан гарагийн мэдээнд дурдсанаар, БНСУ шинэ зэвсгүүд танилцуулж, цэргийн сургуулиуд явуулж байгаатай холбогдуулсан тус улсад "анхааруулга өгөх" зорилгоор уг туршилтыг явуулсан ажээ.

Пүрэв гарагт Пёньян Өмнөд тэнгис рүү үл мэдэгдэх хоёр сум харвасан юм. Сөүлийн засаг захиргаанаас мэдээлснээр, БНАСАУ шинэ төрлийн ойрын зайн баллистик пуужин туршсан бөгөөд эхний сум 430 километр, хоёр дахь сум 690 орчим километр зайд тусжээ.

"Ким Жөн Ун нам өндөрт нисдэг шинэ зэвсгийн хүчин чадлыг сайшаасан" гэж Пёньян мэдээлжээ. АНУ, БНСУ-ыг цэргийн хамтарсан сургуулиудаа зогсоохыг БНАСАУ удаан хугацааны турш уриалсаар ирсэн бөгөөд тус хоёр улс ирэх сард цэргийн сургууль явуулахаар товлосон билээ. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606126
0 эможи

Зочин
2019-07-26 11:55
As usual
keyboard_arrow_up