COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Орос, Монгол, Хятадын тээврийн харилцааг сайжруулахыг уриалжээ

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

Орос, Монгол, Хятад улсын тээврийн дэд бүтцийн уялдаа холбоог ОХУ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзахдаа мэдэгджээ.

“Бидний хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бол бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах асуудал юм. Бид гурван улсын уялдаа холбоог нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө, үйлчилгээний хил дамнасан чөлөөт хөдөлгөөнийг бий болгох сонирхолтой байна. Улаанбаатар төмөр замд тулгуурлан тээврийн зурвасыг шинэчлэх төлөвлөгөө нь онцгой ач холбогдолтой гэж бид үзэж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

В.Путиний онцлон тэмдэглэснээр, өмнө нь байгуулсан баримт бичгийн ачаар “Орос, Хятад болон Монголын жолооч нар, ачаа тээвэрлэгчид хялбаршуулсан журмаар хилээр нэвтрэх, гурван улсын нутаг дэвсгэрээр улсынхаа бичиг баримт болон бүртгэлийн тэмдэгтэй явах боломжтой болсныг” тэрбээр сануулан дурдсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604850
0 эможи

keyboard_arrow_up