COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн залуу канцлер Себастьян Курц авлигын хэргээр огцорлоо

2019 оны 5 сарын 28

Arslan.mn

Дэлхийн хамгийн залуу канцлер, өдгөө 32 настай Себастьян Курц нь өөрийн  Засгийн газрын хамтаар огцрох болсноо өчигдөр мэдэгдлээ. 

Учир нь өчигдөр Австрийн парламент тус улсын ерөнхий сайд Себастьян Курцийг огцруулах асуудлаар санал хурааж дэмжлээ. Энэ сарын эхээр  Эрх Чөлөө намын тэргүүнтэй холбоотой нууц видео бичлэг задарсан билээ.

Уг бичлэгт Эрх Чөлөө намын дарга, дэд канцлерь Хайнц Кристиан Штрахе, тус намын парламентын бүлгийн дарга Иохан Гуденус нар Оросын нэгэн олигархийн ач охиноос их хэмжээний авлига авч, төрийн гэрээг арилжаалж байгаа нь бичигдсэн байна.  Тиймээс  Канцлер Себастьян Курц хамтран зүтгэгчийнхээ авлигын хэрэгт хариуцлага хүлээж ийнхүү огцорлоо.

Засгийн газрыг унагасан дүрс бичлэг 2017 онд Испанийн Ибиза аралд нууцаар хийгдсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
604038
2 эможи

keyboard_arrow_up