COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

В.Зеленский өнөөдөр тангаргаа өргөлөө

2019 оны 5 сарын 20

Arslan.mn

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Володимир Зеленськийн өнөөдөр Дээд Радагийн танхимд тангараг өргөж, төрийн тэргүүний эрх мэдлийн албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээж авлаа.

Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлж, төрийн дуулал эгшиглэсний дараа Зеленський 16-р зууны үед бичигдсэн үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангарагаа өргөж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчийн тамга тэргүүтэй албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээн авсан юм.

Arslan.mn

Украины ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский ялсныг тус улсын Сонгуулийн төв хороо дөрөвдүгээр сарын 30-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд тэрбээр сонгогчдын 73.22 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч Порошенког сонгогчдын 24.45 хувь нь дэмжжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603731
2 эможи

keyboard_arrow_up