COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жолоочгүй автомашины тун удахгүй замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ

2019 оны 5 сарын 12

Жолоочгүй автомашины тун удахгүй замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ

Ойрын хоёр жилд АНУ, Япон, Франц, Герман болон Хятадын компани жолоочгүй автомашинаа танилцуулахаар төлөвлөж байна. Энэ чиглэлд автомашин үйлдвэрлэгчдээс гадна таксины үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ч идэвхтэй ажиллаж байгаа ажээ.

Жишээлбэл, Uber-т жолоочгүй технологи бүтээх хэлтэс байдаг бөгөөд тэрхүү технологийнх нь үнэ нь ойролцоогоор 7.25 тэрбум ам.доллар гэнэ. Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сард Toyota Motor Corp болон Denso Corp корпорациас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ.

Харин ирэх жил Tesla жолоочгүй таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна. Тус компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Илон Маск “2020 онд замын хөдөлгөөнд Tesla-гийн жолоочгүй цахилгаан автомашинууд сая саяараа оролцох болно” гэж мэдэгдсэн билээ.

Судлаачдын үзэж буйгаар, автомат удирдлагатай автомашин эхний ээлжид аюулгүй байдлаа маш өндөр түвшинд хангасан байх шаардлагатай. Ингэсэн цаг тэрхүү автомашинууд осол гаргах нь бага байх болно. Үүнээс гадна, хүмүүс ядарсан үедээ болон анхаарал болгоомжгүйгээсээ осол их гаргадаг.  Иймээс энэ төрлийн осол буурах боломжтой гэв. Мөн жолоочгүй автомашин нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй давуу талтай гэв.

АНУ-ын хөрөнгө оруулалтын сан "ARK Invest"-ийн судалгаанд дурдсанаар, жолоочгүй такси замын хөдөлгөөнд оролцож эхэлснээр зам тээврийн гэнэтийн осол 80 хувиар буурах боломжтой гэв.

ЖОЛООЧГҮЙ АВТОМАШИН НЬ ЭНГИЙН АВТОМАШИНЫГ БОДВОЛ ИЛҮҮ ХЭМНЭЛТТЭЙ

Автомашин үйлдвэрлэгчид ингэж идэвхтэй ажиллаж байгаа нь санхүүгийн ашигаа харж байгаа хэмээн дүгнэх судлаачид байна. Учир нь, жолоочгүй автомашин нь одоо байгаа автомашиныг бодвол эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй гэнэ. Тэр тусмаа тэдгээрийг таксины зориулалтаар ашиглах нь илүү үр дүнтэй. Автомашин жолоочгүй тул эхний ээлжид энэ төрлийн ашгаа өгч эхэлнэ гэв.

ARK Invest –ийн шинжээчдийн тооцоолсноор автомат удирдлагатай таксигаар үйлчлүүлэхэд энгийн таксигаар үйлчлүүлснээс хямд тусна гэв. Жишээлбэл, АНУ-д жолоочгүй таксигаар үйлчлүүлэхэд нэг миллд /1.61 км/ 0.26 ам.доллар болох аж. Энэ нь энгийн таксигаар үйлчлүүлснээс ес дахин хямд зардал гэв.

Гэхдээ, одоогоор жолоочгүй такси үйлчилгээнд гаргах анхны оролдлого таксины үйлчилгээний үнийг хямдруулахгүй гэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Alphabet компанид харьяалагддаг Waymo компани Аризона мужийн Финикс хотод автомат удирдлагатай машинаар зорчигчдод үйлчилсэн. Эхний өдрийн орлого Uber-р үйлчлүүлсэн орлогоос ялгагдах зүйл ажиглагдаагүй хэмээн reuters мэдээлж байв.

Жолоочгүй автомашин технологи нь зөвхөн таксинд зориулагдаагүй бөгөөд энгийн иргэд ч энэ төрлийн машиныг худалдан авах боломжтойгоор хөгжүүлж байна. Мөн хүнд даацын автомашин ч тун удахгүй жолоочгүй болох ажээ. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ын Тээврийн яам жолоочгүй камаз хүнд даацын автомашиныг Крымын гүүр дээгүүр явуулан туршиж байсан удаатай. Тус автомашины цагт 40 хүртэлх км хурдтай явсан аж.

Жолоочгүй автомашин нь бартаатай замд ч гэсэн явах боломжтой аж. Тодруулбал, Канадын нэгэн уурхайд туршилтын журмаар бус, энгийн нөхцөлд Komatsu хүнд даацын автомашин жолоочгүй ажилласан тухай Canadian Mining Journal мэдээлжээ. 400 тонны хүнд даацын автомашин дэлхийн хамгийн том автомат удирдлагатай автомашин болж байсан билээ.

Сингапурын удирдлагууд гудамжны цэвэрлэгээнд зориулсан машиныг жолоочгүй болгох байдлаар ашиглахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Энэ төрлийн автомашины үйлдвэрлэх чиглэлд хоёр консорциум яригдаж байгаа аж. Тэд анхны бүтээгдэхүүнээ жил хагасын дараа танилцуулна хэмээн The Straits Times сонинд бичсэн байна.

Харин ОХУ нь тавдугаар сард Москва хотын замын хөдөлгөөн жолоочгүй автомашиныг туршилтаар явуулж эхэлсэн тухай  «Яндекс. Такси»-ийн Ерөнхий захирал Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн жил  ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2018 оны арванхоёрдугаар сарын нэгнээс Москва болон Татарстанд жолоочгүй автомашиныг турших тухай захирамжид гарын үсэг зурсан

Шадар сайд Максим Акимов хэлэхдээ, туршилтын үр дүн 2020 оны гуравдугаар сарын 1-нд дүгнэхээр төлөвлөж байна гэв. Эцсийн үр дүн 2022 оны гуравдугаар сард гарна. Үүний дараагаар ОХУ-ын удирдлагууд замын хөдөлгөөн жолоочгүй автомашиныг өргөнөөр оролцуулж болох эсэх шийдвэрээ гаргах юм байна.

А.АНИР

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603381
0 эможи

keyboard_arrow_up