COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинжааны захиргаа Муслим шашинтай иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг

2019 оны 5 сарын 09

БНХАУ-ын Шинжаан мужын засаг захиргаа нийгмийн цөөнх, оршин суугч Муслим шашинт иргэдийг мэргэжил сургалтын төвөөр дамжуулан үйлдвэрүүдэд алдабан хөдөлмөр эрхлүүлдэг байна. Үйлдвэрүүд тэдэнд орон нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаагүй бага цалин олгодог аж. Энэ талаар Шинжаанд амьдардаг 39 настай Казахстанд оршин суух эрх авсан Гулзира Ауэлхан  “AFP” агентлагт ярьжээ.

БНХАУ-ын эрх баригчид Шинжаан мужид мэргэжил сургалтын төвийг терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэхийн тулд байгуулсан гэж мэдэгджээ. Харин хүний эрхийн ивэхтнүүд болон Ауэлхан зэрэг хүмүүс үүнтэй санал нэгддэггүй.

Ауэлхан Казахстанд оршин суух эрхтэй хэдий ч гэр бүлтэйгээ уулзахаар Хятадад иртэл түүнийг баривчилж, дахин боловсрол олгох төвд ажиллуулсан байна. Түүний амьдарсан хорих зуслангийн дэглэм  харгис хэрцгий байсныг тэр дурдаад, угаалгын өрөөнд хоёроос илүү минутыг өнгөрөөхөд цахилгаан бороохойгоор толгойг нь цохидог байсан гэжээ.

239658-08052019-1557283730-86355172-shinjan Шинжааны захиргаа Муслим шашинтай иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг

Ауэлхан 15 сарыг дахин боловсрол олгох төвд өнгөрүүлсний дараа бээлийний үйлдвэр рүү шилжсэн бөгөөд  “Бид дахин боловсрол олгох төвийг орхих эрхгүй. Гэхдээ хэдэн зуун хүмүүсийг хорих ангиас шилжүүлэн үйлдвэрт ажиллуулдаг болсон нь дэвшил юм” хэмээжээ.

Ауэлханы ажиллаж байсан компанийн эрхийг 2018 онд хассан тул Казахстанд буцаж ирэх боломж олдсон бөгөөд ажиллаж байсан компанийн хоёр сарын ажлын хөлс нь ердөө 320 юань буюу 64 доллар юм байна. Харин статистик мэдээнд Шинжааны иргэдийн дундаж цалин 820-1640 юань буву 121-242 доллар байгаа юм.

Эх сурвалж: Straits times

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603291
0 эможи

keyboard_arrow_up