COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гүнгийн авхай Меган Маркл хүү төрүүллээ

2019 оны 5 сарын 07

Arslan.mn

Их Британийн ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нарын гэр бүлд хүү мэндэлсэн тухай Кенсингтоны ордноос албан ёсоор зарлажээ. Хосууд өөрсдийн инстаграм хуудсаар мөн баярт мэдээгээ хуваалцсан байна.

Меган Маркл өнгөрөгч шөнө баруун Лондоны төрөх эмнэлэгт хүргэгдэж улмаар 05 цаг 26 минутад амаржжээ. Ханхүү гэргийгээ төрөхөд хамт байсан бөгөөд амьдралынх нь хамгийн мартагдашгүй мөч хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Британийн хаан ширээ залгамжлагчдын жагсаалтын долоод бичигдэж буй шинэ ханхүү 3 кг 260 гр жинтэй төржээ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603143
0 эможи

keyboard_arrow_up