COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Владимир Путин, Ким Жон Ун нарын анхны уулзалт эхэллээ

2019 оны 4 сарын 25

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын  анхны уулзалт Владивостокт эхэллээ.

Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 24-нд хувийн галт тэргээрээ Владивостокт ирсэн юм. Түүнийг Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ.

Одоо хоёр орны тэргүүн нарын анхны ганцаарчилсан уулзалт эхэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602671
0 эможи

keyboard_arrow_up