COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өөрийн 13 хүүхдийг гэртээ хорьж, тамлан зовоож байсан Америк хосууд 25 жилийн хорих ял сонсжээ

2019 оны 4 сарын 20

Өөрийн 13 хүүхдийг гэртээ хорьж, тамлан зовоож байсан нэг гэр бүлийн хосууд болох Дэвид болон Луйз Турпин нарт тус бүр 25 жил шоронд хорих ял оноох шийдвэрийг Калифорни мужийн шүүх өчигдөр гаргажээ.

Тэдний үйлдсэн хэргийг 2018 оны нэгдүгээр сард анх цагдаа нар илрүүлж байв. Тухайн үед Турпиний гэр бүлийн 2-29 настай 13 хүүхэд Перрис хот дахь гэртээ гадаад ертөнцөөс тусгаарлагдан хоригдож байжээ.

Тэд хоол тэжээлийн дутагдалд орж, сэтгэцийн өөрчлөлттэй болоод байсан юм. Эцэг эх нь хүүхдүүдийг олон жил сараар хүлж, гавлаж, гинжлэн харанхуй өрөөнд хорьж, зодож занчдаг байсныг тогтоожээ.

Сургуульд явдагүй, эмнэлэгт үзүүлдэггүй хүүхдүүд нь амьдралын наад захын мэдлэггүй болоод байсан юм. Тэдний дотроос 17 настай охин нь хоёр жилийн турш төлөвлөж байгаад гэрээсээ оргож цагдаад мэдэгдсэнээр энэхүү аймшигт хэрэг илэрч байжээ.

Хэрвээ охин ийм зориг гаргаагүй бол түүний ах, дүү нар хэзээ ч энэ тамаас гарч чадахгүй байсан юм.

Хүүхдүүд одоо улсын асрамжинд шилжиж, боловсрол эзэмшин, эмчлүүлж байгаа.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
602494
6 эможи

keyboard_arrow_up