COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг ОГЦРОХ УУ?

2019 оны 4 сарын 15

Arslan.mn

“Facebook” компанийн тэргүүн Марк Цукербергийг захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулж, компанид бүтцийн өөрчлөлт хийхийг  зарим хувьцаа эзэмшигчид дахин санал болгосон гэж  “Business Insider” сонинд мэдээлжээ.

Тус компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг тавдугаар сарын 30-ны өдөр товлож, хурлын үеэр хэлэлцэж, санал хураах хөрөнгө оруулагчдын саналуудыг баталжээ.

“Facebook”-ийн хөрөнгө оруулагчид Марк Цукербергийг албан тушаалаас нь огцруулах саналыг өнгөрсөн зун тавьж байсан билээ.

Сүүлийн үед сүлжээний доголдол, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан, улс төрийн зорилгоор хэрэглэгчийнхээ мэдээллийг дамжуулсан зэрэг  Facebook сүлжээний талаар таагүй мэдээлэл хөврөх болсон. 

Эх сурвалж: BBC.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602259
0 эможи

keyboard_arrow_up