COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мексикийн авокадо жимсний үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр өслөө

2019 оны 4 сарын 03

Мексикийн авокадо жимсний үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр өссөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй хиллэх хилээ хаана гэж анхааруулсны дараа ийм өөрчлөлт ажиглагдлаа.

Arslan.mn

Хасс сортын авокадо жимсний үнэ мягмар гарагт 34 хувиар өсжээ. Энэ нь нэг өдрийн дүнгээр 2009 оны дөрөвдүгээр сараас хойш байгаагүй хамгийн огцом өсөлт болсон байна. Цаашлаад Дональд Трамп эдгээр анхааруулгаа бодитоор хэрэгжүүлэх алхмууд хийвэл, хилээ хаавал энэ жимсний үнэ 2-3 дахин нэмэгдэж магадгүй гэж “Rabobank”-ийн шинжээчид таамаглажээ. “Hass Avocado Board”-ийн мэдээлснээр Мексик улс АНУ-ын авокадо жимсний хэрэглээний 75-80 хувийг хангаж байгаа бол үлдсэнийг нь Чили, Перу улсаас импортолдог байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
601846
1 эможи

keyboard_arrow_up