COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Япон визийн шинэ СИСТЕМИЙГ нэвтрүүлжээ

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

Япон улс энэ сараас хэрэгжиж эхэлсэн шинэ Цагаачлалын хуулийн дагуу ирэх таван жилд гадаадаас 340 мянга гаруй ажилчин татах зорилгоор визийн шинэ системийг нэвтрүүлжээ.

Шинэ хуулийн дагуу визний хоёр шинэ ангилалтай болж байна. Тухайлбал, I ангиллын визийг Монгол, БНХАУ, Малайз зэрэг Азийн есөн орны мэргэжлийн чадвар эзэмшсэн, хэлний шаардлага хангасан ажилчдад олгох ажээ. Гэхдээ эдгээр ажилчдад гэр бүлийн гишүүдтэйгээ хамт амьдрах эрх нээгдэхгүй. Энэ төрлийн виз эзэмшигчдийн 20 шахам хувь нь асаргаа, сувилгааны чиглэлээр ажиллах тооцоотой байна.

Харин барилга, усан онгоц үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэшсэн боловсон хүчинд гэр бүлийн гишүүний хамт амьдрах эрх бүхий II ангиллын виз олгох аж.Хэдий тийм боловч энэ нь дутагдаж байгаа 1.2 сая ажиллах хүчний ердөө дөрөвний нэгийг л нөхөхөөр байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601816
0 эможи

keyboard_arrow_up