COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СОНГУУЛЬ: 39 хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байна

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр /2019.03.31/ эхэлсэн. Нийт 39 хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа ба эхний шатны санал хураалтын дүнгээр хошин шогийн жүжигчин, шоумен Длавимир Зеленский тэргүүлээд байна.

Нийт сонгогчдын 30 хувь нь түүнд саналаа өгөөд байгаа бол одоогийн төрийн тэргүүн Петро Прошенко 17,8 хувийн санадл аваад байна. Тэдний араас "Батькивщина" намын тэргүүн, ерөнхий сайд асан Юлия Тимошенко 14,2 хувийн саналтайгаар нэхэж байгаа ажээ.

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцтай холбоотой 151 зөрчил бүртгэгдсэн тухай Украины Дотоод хэргийн яамны мэдэгдэлд мөн дурджээ.

“11:00 цагийн байдлаар цагдаа нар сонгуулийн үйл явцад гарсан көрчлийн тухай нийт 151 мэдэгдэл хүлээн аваад байна” хэмээн уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Иймэрхүү тохиолдлын дийлэнх нь хууль бус суртал ухуулга хийх, хахууль өгөх, саналын хуудсыг гэмтээх, сонгуулийн хэсгээс саналын хуудсыг авч гарахыг оролдох зэрэг зөрчилтэй холбоотой байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601724
1 эможи

keyboard_arrow_up