COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Казахстаны нийслэл Астана хотыг “Нурсултан“ болгож солих саналыг эрс шүүмжилжээ

2019 оны 3 сарын 21

Холбоотой Зураг

Казахстаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев тус улсын нийслэл Астана хотыг Нурсултан гэж нэрлэх санал гаргажээ. Энэ тухай сонссон иргэд нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжилжээ.

"Нийслэлдээ Нурсултан гэдэг нэр өгч, Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаевын нэрийг мөнхлөх хэрэгтэй" хэмээн Токаев Назарбаевыг албан тушаалаасаа бууснаас нэг хоногийн дараа мэдэгдсэн байна. 

Улмаар тус улсын парламент өчигдөр хотын нэрийг Нурсултан болгох тухай хуулийн төслийг хүлээн авчээ.

Нурсултан Назарбаевын хөшөөг үзэхийн тулд чигээрээ яваад Назарбаевын их сургуулийг өнгөрөөд Нуржол өргөн чөлөөгөөр Нурсултан Назарбаевын гудамж руу эргээрэй

Астана хотын нэрийг Нурсултан болгож өөрчлөх тухай энэхүү саналыг хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэхэд тус улсын тэргүүн гарын үсэг зурах ёстой. Гэвч Назарбаев бүр 2008 онд энэ санааг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байжээ. 

Энэ тухай сонссон иргэд Фэйсбүүк болон Твиттерээр ихээхэн элэглэж, шүүмжилжээ.

Тухайлбал, Фэйсбүүкийн хэрэглэгч Рустам Кыпшакбаев "Нурсултан хотын Нурсултан Назарбаевын олон улсын нисэх онгоцны буудалд тавтай морилно уу.

Нурсултан Назарбаевын хөшөөг үзэхийн тулд чигээрээ яваад Назарбаевын их сургуулийг өнгөрөөд Нуржол өргөн чөлөөгөөр Нурсултан Назарбаевын гудамж руу эргээрэй" хэмээн хошигносон байна. 

Твиттерийн хэрэглэгч профессор Преображенский "Казахстаны нийслэл Астана хотыг Нурсултан гэж нэрлэх магадлалтай болчихлоо. Энэ саналыг Назарбаевын залгамжлагч Токаев гаргасан. Мэдэхгүй юм даа. Миний бодлоор "Астана"-гийн араас "витесь" залгачихвал илүү дээр болох юм шиг санагдаж байна" гэжээ. 

/Орч. тайлбар: "Астана+витесь" гэдэг үгийг нийлүүлбэл "остановитесь" гэдэг үгийн утга гарах бөгөөд орчуулбал "больцгоо", "зогсоцгоо" гэсэн утга илэрхийлнэ/

Твиттерийн хэрэглэгч Аркадий Гершман доорх зургийн талаар: "Зурагт Нурсултан /хуучнаар Астана/ хотын Нурсултан номын санд Нурсултан зогсож буй нь" хэмээн бичжээ. 

Астана нэг бус удаа нэрээ өөрчилж байжээ. 3ХУ-ын үед 1961 оноос өмнө Акмолинск, 1961-1992 оны хооронд Целиноград гэж нэртэй байсан бол 1997 онд нийслэлийг шилжүүлж, Астана хэмээн нэрлэсэн билээ. 

Астана хотыг үүсэн байгуулсан цагаас хойш гурван удаа нэрийг нь сольжээ

Бас нэг хэрэглэгч "Нийслэлээ биш нэгэн төрлийн синдромыг Нурсултан гэж нэрлэсэн нь дээр юм байна. Хэрвээ та даргадаа бялдуучилмаар санагдаж байгаа, эсвэл өөрөөсөө дээд албан тушаалтай хүний дэргэд үнэ цэнгүй байгаа мэт санагдаж, айдас мэдэрч байгаа бол та Нурсултанизм өвчтэй болсон байна" хэмээн бичжээ.

Зарим нь бүр өөр улсад ч Ерөнхийлөгчийнхөө нэрээр нийслэлээ нэрлэсэн байдагт анхаарлаа хандуулжээ. Жишээ нь "Казахстаны нийслэлийг Нурсултан гэж нэрлэх нь АНУ-ын нийслэлийг Вашингтон гэж нэрлэдэгтэй адил зэрлэг байна" гэжээ. 

Оросын нэг жиргээч "Санкт-Путинбург болгохгүй байх гэж найдъя" гэв.

"Путинбург"

Бусад улс орнуудад ч нийслэлийг удирдагчийнх нь нэрээр нэрлэж болох талаар хэлэлцүүлэг өрнөв.

Жишээ нь, 1994 оноос хойш Белоруссийг удирдаж байгаа Александр Лукашенкогийн талаар нэгэн Фэйсбүүк хэрэглэгч: "Казахстаны шинэ Ерөнхийлөгч Астана хотыг Нурсултан болгох санал гаргажээ. Ойрын хугацаанд Минск хотыг Александрия гэж нэрлэх байх шүү" гэсэн бол  Оросын нэг жиргээч "Санкт-Путинбург болгохгүй байх гэж найдъя" гэв.

Зарим хэрэглэгч ОХУ-ын нийслэлийг Владимир руу шилжүүлье гэсэн санал ч гаргасан байна. 

Эх сурвалж:GOGO.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601337
1 эможи

keyboard_arrow_up