COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ Зеландад зэвсэгт халдлага гарч 40 хүн амиа алдлаа

2019 оны 3 сарын 15

Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэгт халдлага гарч 40 хүн амиа алдсан талаар BBC мэдээллээ. 

20 гаруй хүн хүнд гэмтсэн бөгөөд одоогийн байдлаар гурван эрэгтэй, нэг эмэгтэйг сэжигтнээр татаж баривчилжээ. 

Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр гар хийцийн тэсрэх бөмбөг, галт зэвсгүүд хураан авчээ. Халдлагыг маш нарийн зохион байгуулсан байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Цагдаагийнхан халдлагад оролцсон бүх этгээдүүдийг баривчилсан гэдэгт итгэлгүй байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601174
0 эможи

keyboard_arrow_up