COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ Зеландын сүмд халдлага гарч 10 шахам хүн амь үрэгдлээ

2019 оны 3 сарын 15

Шинэ Зеландын Крайстчерч  хотын  сүмд  болсон халдлагын улмаас 10 орчим хүний амь үрэгдснийг   РИА Новости уламжилжээ.  Болсон хэрэг явдлыг нүдээр харсан гэрчийн хэлснээр  армейн төрхтэй  нүдний шил зүүсэн цагаан арьст эрэгтэй  гэнэт гал нээжээ.  Тухайн үед сүмд 300 орчим хүн байсан гэжээ.

New Zealand Herald сонины мэдээлснээр тухайн этгээд нь Австралийн иргэн бөгөөд хэт барууны үзэлтэй  нэгэн байжээ. Сэжигтэн этгээд  өөрийн төлөвлөснөө дурдсан 37 хуудас бүхий “Тунхаглал” гэгчийг мөн үлдээсэн байжээ.  Гал нээх  үеэр мөн 50 гаруй хүн шардаж гэмтснийг эмнэлэгт хүргээд байна.

Түүнчлэн бас өөр нэг сүм болон эмнэлэгт гал нээсэн тухай мэдээлэл 1 News  теле сувгаар  цацагдаад байна.  Энэ тухайд цагдаа нар “сэжигтнийг баривчилчихаад байхад дахиад гал нээсэн  нь өөр бас нэг  халдлага үйлдэгч хотын хаа нэгтээ байна гэсэн үг” хэмээн тодотгоод   дээрхи сүмээс холгүй газраас минажуулсан автомашин олж илрүүллээ гэжээ.

Эх сурвалж: www.zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601166
0 эможи

keyboard_arrow_up