COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп ажлаа авснаас хойш АНУ-ын худалдааны алдагдал 100 тэрбум ам.доллараар өссөн

2019 оны 3 сарын 06

АНУ-ын 2018 оны гадаад худалдааны тэнцэл 600 тэрбум ам.долларын алдагдалтай гарах төлөвтэй байна. Энэ нь Дональд Трамп Ерөнхийлөгч болсноос хойш тус улсын гадаад худалдааны алдагдал 20 хувь буюу 100 тэрбум ам.доллароор нэмэгдсэн дүн болохоор байгаа ажээ.

АНУ-ын худалдааны алдагдал 2009 онд жилийн дүнгээр 300 тэрбум ам.доллар буюу өмнө байгаагүй их хэмжээгээр буурч байсан байна. Санхүүгийн хямрал тохиож, АНУ-ын импортын бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан нь үүнд нөлөөлжээ. Барак Обамагийн засаглалын найман жилд АНУ-ын гадаад худалдааны алдагдал 200 тэрбум ам.доллароор буурахад дээрх хүчин зүйл мөн голлон нөлөөлсөн юм.

АНУ 1975 оноос хойш гадаад худалдаанаас алдагдал хүлээж ирсэн нь америкчуудын хуримтлалын түвшин бага, мөн хөрөнгө оруулалт татах эерэг нөхцөл зэрэгтэй холбоотой ажээ. Үүнд дэлхийн нөөцийн гол валют болсон ам.доллар мөн нөлөөлсөн байна. Ам.долларын ханш өссөнөөр америкчуудын импортлох бараа, бүтээгдэхүүний зардал буурч, нөгөө талаас АНУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар буурах замаар худалдааны алдагдлыг нэмэгдүүлдэг байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
600896
2 эможи

keyboard_arrow_up